Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэй малчдын тоо буурчээ

Залуу малчдын дунд хийсэн жендэрийн дүн шинжилгээгээр эмэгтэй малчдын тоо буурч байгаа нь гарчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй малчдын тоо буурчээ
Эмэгтэй малчдын тоо буурчээ. Зураг: МҮОНРТ

Залуу малчдын дунд хийсэн жендэрийн дүн шинжилгээгээр эмэгтэй малчдын тоо буурч байгаа нь гарчээ.

Таван аймгийн 20 сумын 16-35 хүртэлх насны, дийлэнх нь гэр бүлтэй залуу малчдын дунд боловсролын салбарын эрдэмтэд Жендэрийн үндэсний хороо хамтран энэ дүн шинжилгээг хийжээ.

Жендэрийн дүн шинжилгээгээр малжуулах, залуу малчдад чиглэсэн санхүүгийн дэмжлэггүй зэрэг олон асуудал гарч ирсэн. Мөн мал маллаж байгаа бүсгүйчүүдийн тоо буурсан нь хөдөө орон нутагт шинээр айл гэр болох залуусын тоо буурахад нөлөөлсөн гэлээ.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр ингэж ярилаа.

Mongolian National Radio · Эмэгтэй малчдын тоо буурчээ

Хуваалцах