Эмэгтэйчүүд чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөртэйг тогтоожээ.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөртэйг тогтоожээ. Тодруулбал, дэлхий дээр 200 сая орчим эмэгтэй чихрийн шижин өвчинтэй гэсэн тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, нөхөн үржихүйн насны таван эмэгтэй тутмын хоёр нь уг өвчнөөр өвдөж байна. Үүний улмаас эмэгтэйчүүд жирэмсэн үедээ зулбах, төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх эрсдэл нэмэгдэх болжээ. Тиймээс эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх замаар энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч, профессор н.Цэцгээ ярилаа.
1991 оноос 11 дүгээр сарын 14-ний өдрийг "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан. Манай улс энэ өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж буй юм. Энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин-Эрүүл ирээдүйтэй байх бидний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.


















