Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүдийн 13 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг

Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 13 хувь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг бол 4-5 гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн 13 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг
Эмэгтэйчүүдийн 13 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 13 хувь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг бол 4-5 гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна.

Тодруулбал, сүүлийн 10 жилийн байдлаар 163 мянган өрх шинээр үүсэж, 36 мянган өрх гэр бүлээ цуцлуулжээ.

Гэр бүл цуцлуулсны улмаас хамгийн багадаа ийм тооны түүнээс ч олон хүүхэд өнчрөн үлдсэн гэсэн үг. Айл гэр гэдэг нийгмийн анхдагч нэгж нь эцэг эх, хүүхэд гэсэн холбоосонд бат орших нь улсын тэргүүний бодлого байх учиртай.

Энэ бодлого нь өөрөө жендэр. Нэг өрх, нэг хүний асуудал бус улсын асуудал гэсэн нүдээр харах нь алсдаа эдгээр тоог бууруулах гол шийдэл байх ёстой гэж Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын бүлгийн гишүүн, доктор н.Бүрэнжаргал тодотголоо.

Mongolian National Radio · Эмэгтэйчүүдийн 13 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд түлхүү өртдөг

Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо ямар байгааг анзаарч харвал аавуудын оролцоо ээжүүдээс 2.5 дахин доогуур байх юм.

Угтаа гэр бүлийн үнэ цэнээ сахин хамгаалах, үр хүүхдээ ёс зүйтэй хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүргийг тэд ижил тэгш үүрэх учиртай. Сүүлийн 10 жилийн байдлаар л гэхэд эцэг, эх тогтоолгох, хүүхдийн тэтгэмжээ шийдүүлэх хүсэлт гаргасан иргэний тоо 4000-д хүрч, төлбөр барагдуулалт 50 хувь руу орж буурсан нь анхаарал татах асуудал болсон гэж Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын бүлгийн гишүүн, доктор н.Бүрэнжаргал ярилаа.

Хуваалцах