Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмэгтэйчүүдийн нөлөөллийн багийн гишүүдийн сургалт”-ыг зохион байгуулав

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан Загалмайн Хороотой хамтран “Эмэгтэйчүүдийн нөлөөллийн багийн гишүүдийн сургалт”-ыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмэгтэйчүүдийн нөлөөллийн багийн гишүүдийн сургалт”-ыг зохион байгуулав
“Эмэгтэйчүүдийн нөлөөллийн багийн гишүүдийн сургалт”-ыг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан Загалмайн Хороотой хамтран “Эмэгтэйчүүдийн нөлөөллийн багийн гишүүдийн сургалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” анхдугаар үндэсний чуулганаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор цувралаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Хоёр дахь удаагийн сургалтыг өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ бэлэн байдлын төлөвлөгөө, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхны тусламж үзүүлэх, аврах зам гарцын тэмдэг тэмдэглэгээ байрлуулах стандарт сэдвийн хүрээнд явууллаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах