Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийг заавал эмчийн жороор хэрэглэх хэрэгтэй

Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмаг, өөрийн дураар эм хэрэглэх тохиолдол их байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийг заавал эмчийн жороор хэрэглэх хэрэгтэй
Эмийг заавал эмчийн жороор хэрэглэх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмаг, өөрийн дураар эм хэрэглэх тохиолдол их байдаг.

Үүнээс шалтгаалж эмэнд дасалтай болж, антибиотик эмчилгээний үр нөлөө буурах, эмийн гаж нөлөө илэрч байна.

Ялангуяа эмийн замбараагүй хэрэглээ, эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж, хүүхэд эмэнд хордох тохиолдол их гардаг.

Энэ нь ихэвчлэн ханиад, томуугийн улиралд нэмэгддэг гэж ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Ариунхишиг ярилаа.

Mongolian National Radio · Эмийг заавал эмчийн жороор хэрэглэх хэрэгтэй

Иймээс эцэг, эхчүүд эмийг заавал эмчийн жороор хэрэглэх хэрэгтэйг онцоллоо.

Хуваалцах