Эмийг зориулалтын газраас авч, эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна
Мизополстол үр зулбуулах эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн бодит үзлэг, шинжилгээнд тулгуурлан түүний хяналтан дор хэрэглэнэ.
Мэдээллийн алба


Мизополстол үр зулбуулах эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн бодит үзлэг, шинжилгээнд тулгуурлан түүний хяналтан дор хэрэглэнэ.Эм нь хадгалалт, тээвэрлэлтийн онцгой горим шаарддаг, тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүн учраас зориулалтын бус газар ( худалдааны төв, зах, хувь хүний гар дээрээс г.м)-аас авч, түүнийг худалдаалж буй мэргэжлийн бус хүний заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй. “Мизопростол” эмийг дур мэдэн хэрэглэснээр дараах хүндрэлүүд гардаг. Үүнд:Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүдХалдвар орж цаашид хүндрэхЗөөлөн эд урагдах, умай цоорохУмай агшихгүй байх, эхсийн хэсэг үлдэхҮр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл Сарын тэмдэг алдагдахУмайн булчингийн агших чадвар суларснаас умайн хөндийд шавхрага хуримтлагдахУмай, түүний дайврын үрэвсэл үүсэхДаавар, шингэн тогтолцооны хямрал үүсэхАрхаг үрэвсэл сэдрэхДараагийн жирэмслэлтийн үед үр зулбахДараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаасаа эрт ховхрох, цус алдах, өвдөлтийн шок үүсэх гэх мэтИймд эмийг зориулалтын газраас авч, эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалаарай.


















