Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийн бодисоос дөрвөн хүн хорджээ

Хордлогын яаралтай тусламжийн төвд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 14 хүн хандаж, тусламж авчээ. Эмийн бодисын дөрөв, угаарын хийн долоо, архины нэг, химийн нэг, бусад шалтгаанаар нэг хүн ханджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн бодисоос дөрвөн хүн хорджээ
Эмийн бодисоос дөрвөн хүн хорджээ. Зураг: МҮОНРТ

Аравдугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын эмнэлгүүдэд нийт 380 хүн ханджээ. Тэдний 18 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулбал 18 хүнээр буурсан үзүүлэлт юм.

Харин Хордлогын яаралтай тусламжийн төвд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 14 хүн хандаж, тусламж авчээ. Эмийн бодисын дөрөв, угаарын хийн долоо, архины нэг, химийн нэг, бусад шалтгаанаар нэг хүн ханджээ.

Хуваалцах