Эмийн санчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлнэ
Ингэснээр иргэдийн эмийн сангаар үйлчлүүлсэн тасалбар дээр эм авсан иргэний регистр, ЭМД-ын дэвтрийн дугаар, эм авсан огноо, эмийн нэр тун, эм авахад төлсөн үнэ болон хариулт мөнгө гэсэн үзүүлэлтүүд бичигдэх бөгөөд тасалбар хоёр хувь хэвлэгдэж, нэг хувь нь иргэнд, үлдсэн хувь нь эмийн сангийн баримт
Мэдээллийн алба

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас төв, хөдөөгийн 20 гаруй эмийн сангийн 3D-бар кодын машинд программын шинэчлэл хийлээ.
Эмийн сангийн үйл ажиллагаанд стандартын хэрэгжилтийг хангах, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор 3D-бар кодын машины программ хангамжийг шинэчлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн санчийн хандлага, ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төв, хөдөөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг 20 гаруй эмийн сангийн бар кодын машинд шинээр программ суулгасан байна.
Ингэснээр иргэдийн эмийн сангаар үйлчлүүлсэн тасалбар дээр эм авсан иргэний регистр, ЭМД-ын дэвтрийн дугаар, эм авсан огноо, эмийн нэр тун, эм авахад төлсөн үнэ болон хариулт мөнгө гэсэн үзүүлэлтүүд бичигдэх бөгөөд тасалбар хоёр хувь хэвлэгдэж, нэг хувь нь иргэнд, үлдсэн хувь нь эмийн сангийн баримтад үлдэх юм.


















