Эмийн сангийн үүдэнд амиа алдсан хүүгийн шүүх хурал хойшлов
Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч шүүгдэгч Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар хүндэтгэх шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хү
Мэдээллийн алба

Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч шүүгдэгч Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар хүндэтгэх шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Ийн шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг энэ сарын 17-ны 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү харамсалтай амиа алдсан хэрэг өнгөрсөн оны зургаадугаар сарын 25-нд 20:00 цагийн үед гарсан.
Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв’-ийн гадаа тоглож байсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас үүдэн цахилгаанд цохиулж, амиа алдсан байдаг.


















