Эмийн сангийн үүдэнд хүүхэд нас барсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв,С.Энхжаргал нарын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.
Мэдээллийн алба

Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв,С.Энхжаргал нарын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү харамсалтай амиа алдсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд 20:00 цагийн үед гарсан.
Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв’-ийн гадаа тоглож байсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас үүдэн цахилгаанд цохиулж, амиа алдсан байдаг.


















