Эмийн зохисгүй хэрэглээ эмчилгээг үр дүнгүй болгодог
Иргэд ханиад, томуу туссан үед эмийг дур мэдэн хэрэглэдэг.
Мэдээллийн алба

Эмийн зохисгүй хэрэглээ эмчилгээг үр дүнгүй болгодог. Иргэд ханиад, томуу туссан үед эмийг дур мэдэн хэрэглэдэг. Энэ нь эмчилгээг үр дүнгүй болгохын зэрэгцээ таны эрүүл мэндийг эрсдэлд оруулна гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн клиник эм судлаач н.Номин хэлж байна.
Монгол Улсад 2012-2018 онд улсын болон хувийн эмнэлгүүдэд эмийн гаж нөлөөний 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй гэдгийг тэрбээр хэлж байна. Иймээс эмийг зөвхөн эмчийн өгсөн зааврын дагуу хэрэглэхийг мэргэжилтнүүд санууллаа.


















