Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ

Америкийн рэппер, дуу зохиогч, жүжигчин гээд тал бүрийн авьяастай Эминэмийн "Rap God" дууны албан ёсны бичлэг 2013 онд анх Youtube-д тавигдсан аж. Тэгвэл анх youtube-д байршуулснаас хойш 6 жил гаруй хугацааны дараа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ
Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ. Зураг: МҮОНРТ

Америкийн рэппер, дуу зохиогч, жүжигчин гээд тал бүрийн авьяастай Эминэмийн "Rap God" дууны албан ёсны бичлэг 2013 онд анх Youtube-д тавигдсан аж. Тэгвэл анх youtube-д байршуулснаас хойш 6 жил гаруй хугацааны дараа энэ клипийг үзэгчдийн тоо тэрбумд хүрч байгаа нь энэ юм. Өдгөө 47 настай Эминэмийн гурав дахь видео клип youtube-д тэрбум үзэгчтэй болоод байгаа нь энэ юм.

Үүнээс өмнө түүний youtube-д байршсан Not Afraid"” болон Love the Way You Lie" гэсэн хоёр дууны видеог үзэгчдийн тоо тэрбумд хүрсэн юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын хөгжимчин ПакЧэнСаны "Gangnam Style" YouTube-д хамгийн анх тэрбум үзэгчтэй болж байсан видео клип юм. 2012 онд YouTube-д тавигдсан энэхүү видео клипийг үзэгчдийг тоо одоогоор 3.5 тэрбумд хүрчээ.

Хуваалцах