Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдлаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран алба хаагчдад гамшиг, ослын үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдлаа
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран алба хаагчдад гамшиг, ослын үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар цус алдалт, амьсгалын замын бөглөрөл, амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэл, чангалуур боолт хийх, бага насны хүүхдэд үзүүлэх тусламж болон бусад бэртэл гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг олгосон юм.

Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 46, 69, 73, 76 анги, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сургалтад хамрагдаж, бэртсэн, гэмтсэн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгээ бататган, дадлага сургуулийг хийлээ гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах