Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сар" эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтот сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сар" эхэллээ
"Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сар" эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улсын гуравдугаар төв эмнэлэг сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтот сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай.

Зургаадугаар сарыг “Олон улсын төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн Мэдээлэл технологийн алба, Инженер техникийн алба, Эмчилгээний хоол үйлдвэрлийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн тасгийн хамт олны нэрэмжит буюу “Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сарын аян”-ыг “Бүтээлч хандлагыг төлөвшүүлцгээе” уриан дор хоёр дахь жилдээ зарлан төлөвлөгөөт ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.

Энэхүү сарын аяны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны зургаадугаар 4-ний өдөр болсон бөгөөд тус сарын хүрээнд холбогдох тасаг, албадын ажилчдын дунд “Ажилтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь” сургалт, эмнэлгийн гадаад, дотоод орчны тохижилт үйлчилгээний ажлууд, зорилтот сайн үйлсийн өдөрлөг, ажилчдад чиглэсэн эрүүл зөв хооллолтын жижиг бүлгийн сургалт, ус, цахилгааны хэмнэлт гаргах чиглэлийн олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах