“Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг дэмжлээ
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон хувь хүний мэргэжлийн үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчдэд учирч буй эрүүл мэнд, амь насны хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох, үүнтэй холбоотой аливаа эрсдэли
Мэдээллийн алба

Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон хувь хүний мэргэжлийн үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчдэд учирч буй эрүүл мэнд, амь насны хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох, үүнтэй холбоотой аливаа эрсдэлийг урьдчилан тооцох, тооцоолох аргачлалыг тогтоох хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед зүй ёсоор тавигдаж байна.
Олон улсын түвшинд эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хуульчлагдсан байдаг. Гадаад улсуудын туршлагаас харахад, хариуцлагын даатгал нь эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор худалдан авч байгаа үйлчилгээ бөгөөд нэхэмжлэл гаргасан хохирогч талд нөхөн төлбөр олгодог үйл ажиллагаа юм.
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын шимтгэлийг хувь хүн өөрөө төлөх, тухайн байгууллагын онцлогоос хамаарч байгууллага төлөх хэлбэрүүдийг хуульчлан тогтоож, эрүүл мэндийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хохирогч талд нөхөн төлбөр олгох эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулжээ.


















