Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг дархлаажуултад хамруулна

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/334 дүгээр тушаал батлагдан гарлаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг дархлаажуултад хамруулна
Эмнэлгийн мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг дархлаажуултад хамруулна. Зураг: МҮОНРТ

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/334 дүгээр тушаал батлагдан гарлаа.

Тушаалын дагуу шинээр ажилд орсон болон одоо ажиллаж байгаа гепатитийн В вирусын халдваргүй 5600 гаруй эмч, мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг вакцины 3 удаагийн тунд үнэ төлбөргүй хамруулахаар болж, цаашид санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэн, энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж байх юм.

Хуваалцах