Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн болон тус газрын холбогдох албан тушаалтнууд Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа
Эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн болон тус газрын холбогдох албан тушаалтнууд Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уг уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас буцалтгүй тусламжаар хандивлаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурсан юм.Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Манай хоёр байгууллага 2002 оноос эртний найрсаг түүхэн харилцаатай бөгөөд хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх тусам улам өргөжиж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ГИХГ-т нэн шаардлагатай 12,280,000 төгрөг (4,991 ам.доллар)-ийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж буй нь албан хаагчдын эрүүл мэндийн баталгааг хангахад бодит дэмжлэг болж байна” хэмээн онцлов.Цаашид 2 байгууллагын хамтын ажиллагааг улам бэхжүүлж ГИХГ-ын албан хаагчдыг Тайваньд Мандарин хэлний тэтгэлэгт сургалтын төвд хамруулах талаар санал солилцлоо.Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “ Алтан Нохой жилийн ерөөлтэй эхний энэ өдрүүдэд бид бүхнийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Тайваний цагаачлалын байгууллага, Монголын Гадаадын иргэн, харьяатын газар олон жил нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаа. Жил ирэх тусам Монгол Улсыг зорин ирэх Тайвань жуулчдын тоо нэмэгдэж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Цаашид бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжиж, бүхий л талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ .

Хуваалцах