Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зэвсэгт хүчний жанжин эрүүл мэндийн хэлтсийн хүсэлтээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зэвсэгт хүчний жанжин эрүүл мэндийн хэлтсийн хүсэлтээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Тус үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн анги байгууллагын эрүүл мэндийн төвийн нийт 70 хүн оролцжээ. Сургалтын хүрээнд “Халдварын сэргийлэлт, хяналтын тухай ерөнхий ойлголт, холбогдох тушаал шийдвэрийн талаар”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт эмч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо”, “Эм зүйн салбарт мөрдөгдөж буй хууль зүйн орчин” зэрэг илтгэл тавигджээ.

Энэхүү сургалтад оролцсоноор Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн анги байгууллагын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тал дээр тодорхой хэмжээний мэдлэг туршлагатай болж буй юм байна.

Хуваалцах