Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо

Зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл зэрэг 160 орчим албаны хүн оролцсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо
Эмнэлгийн удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Энэ оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан зорилтот ажлыг эрчимжүүлэх, хамтрагч байгууллагууд, дэмжлэгт удирдлагын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллах зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл зэрэг 160 орчим албаны хүн оролцсон байна.

Зөвлөлгөөний үеэр Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжиж буй хууль эрх зүйн баримт бичиг, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд зэргийг хэлэлцэн хамтран ажиллах талаар салбар бүрийн оролцоог тодотгон ярилцжээ.

Хуваалцах