ЭМЯ-наас “Эрүүл мэнд-эрхэм баян" албан ёсны фэйсбүүк хуудас нээлээ
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчилсөн хойноо эмнэлэгт хандах биш харин өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэлтийг хийдэг,
Мэдээллийн алба

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчилсөн хойноо эмнэлэгт хандах биш харин өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэлтийг хийдэг, амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд-эрхэм баян" нэртэй фэйсбүүк хуудсыг нээн ажилуулж эхэллээ.
Энэ хуудсаар дамжуулан эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, шинэ соргог мэдээ мэдээлэл, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын зөвөлгөө, ярилцлага, цаг үеийн сэдвээр мэдээлэл хүргэх аж. Уншигч та бүхэн "Эрүүл мэнд эрхэм баян" хуудаст нэгдэж урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн боловсролын чиглэлээр хэрэгтэй мэдээллээ авахыг уриалж байна.


















