ЭМЯ-наас оюутны эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Өнгөрсөн оноос эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд хамрагдах боломжгүй юм.
Мэдээллийн алба

ЭМЯ-наас оюутны эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оноос эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд хамрагдах боломжгүй юм.
Тэгвэл Монголын оюутны холбооноос явуулсан судалгаагаар 148 мянган оюутны 91 хувь нь даатгал төлдөггүй байна. Ингэснээр ихэнх оюутнууд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүйд хүрээд байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.
Mongolian National Radio · ЭМЯ-наас оюутны эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
“Монголын оюутны холбоо”-ноос эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгаа хийж, нийт 12 мянган оюутныг хамруулсан. Судалгаагаар оюутнууд эрүүл мэндийн даатгал төлснөөр эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай авч чаддаг эсэхийг тодруулжээ. Тэгвэл оюутнуудын тал хувь нь үйлчилгээний чанар хангалтгүй тул сайжруулах шаардлагатай гэж үзсэн.


















