Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энд усанд орохыг хориглоно

Дархан-Уул аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн цэгт хориглох самбар байрлуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энд усанд орохыг хориглоно
Энд усанд орохыг хориглоно. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн цэгт хориглох самбар байрлуулжээ. Тодруулбал, Онцгой байдлын газраас усны осол гарах магадлал өндөр иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй Хараа голын дунд гүүр, Эрдэнэтийн гүүр, Ерөө голын эрэг, Катлон зэрэг усны ослын эрсдэл бүхий газруудад хориглох самбарыг байршуулжээ.

Мөн Дархан-Улаанбаатарын зам дагуу Хустайн даваа, Дархан-Сэлэнгэ чиглэлийн Орхон сум руу салдаг хэсэгт хоёр цэгт Онцгой байдлын албаны байршлыг тодорхойлох, таниулах самбарыг байршуулсан байна. Эдгээр самбарын төсвийг Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж стандартын дагуу Улаанбаатар хотод хэвлүүлжээ.

Хуваалцах