Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ
23-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 26-нд халх гол орчмоор, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зар
Мэдээллийн алба

2023 оны 10 дугаар сарын 23-наас 2023 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:Хугацааны эхэн болон сүүлээр нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байнаХур тунадас: 23-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 26-нд халх гол орчмоор, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи: 23, 27, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар, 11 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6--11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвХур тунадас: 30-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-9 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 25, 30, 31-нд хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм хүйтэн, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


















