Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 09-нөөс 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 09-нөөс 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, шуурч хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутгаар, 11-нд зарим газраар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 13-наас бүх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно, салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 9,12-13нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд зарим газраар, 10-11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 9,12,15-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор, 9,12-13нд зарим газраар 15-17м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм хүрч дулаарна.


















