Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ амралтын өдрүүдэд "Нарантуул" худалдааны төв рүү нэмэлт автобус үйлчилнэ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гарагууд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ амралтын өдрүүдэд "Нарантуул" худалдааны төв рүү нэмэлт автобус үйлчилнэ
Энэ амралтын өдрүүдэд "Нарантуул" худалдааны төв рүү нэмэлт автобус үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гарагууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагт үйлчилнэ.

№ Чиглэлийн нэр Суурьшлын цэгээс хөдлөх цаг Нарантуул захаас хөдлөх цаг Үйлчлэх ААНБ 1 Орбит-Нарантуул зах /түр/ 10:00 11:09 Тэнүүн-Огоо ХХК 12:30 13:39 15:00 16:09 2 Нарангийн гол-Нарантуул зах /түр/ 10:00 11:14 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар 12:30 13:44 15:00 16:14 3 ХМК-Нарантуул зах /түр/ 10:00 10:57 Сутайн буянт ХХК 12:30 13:27 15:00 15:57 4 Баянхошуу-Нарантуул зах /түр/ 10:00 11:00 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар 12:30 13:30 15:00 16:00 5 Нисэх-Нарантуул зах /түр/ 10:00 11:04 Автотерминал трейд ХХК 12:30 13:34 15:00 16:04 6 Яармаг-Нарантуул зах /түр/ 10:00 10:48 Эрдэм транс ХХК 12:30 13:18 15:00 15:48 7 Автобус бааз-Дэнжийн 1000-Нарантуул зах /түр/ 10:00 10:41 Монкара ХХК 12:30 13:11 15:00 15:41 8 Чингэлтэй-Нарантуул зах /түр/ 10:00 10:54 Эрдэм транс ХХК 12:30 13:24 15:00 15:54 9 Сэлбэ амралт-Бэлх-Нарантуул зах /түр/ 10:00 11:05 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар 12:30 13:35 15:00 16:05 10 Шархад-Нрантуул зах /түр/ 10:00 10:35 Тэнүүн-Огоо 12:30 13:05 15:00 15:35

Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төвруу зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэх тул Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чиг доорх зураглалын дагуу үйлчилнэ.

Хуваалцах