Энэ долоо хоногийн дунд үеэс бороо орж, сэрүүснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэс бороо орж, сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29, 3-нд зарим газраар, 30, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Монгол-Алтай, Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи Алтайн уулсаар, 31,3-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 31-1нд нутгийн хойд хагаст, 3-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 28, 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд зарим газраар, 30-1-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-1-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-1-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Тэрэлжийн нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 27-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 1-2нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 31-1-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 31-1-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.


















