Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн дунд үеэс зарим нутгаар бороо орж сэрүүснэ

Наймдугаар сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-2нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 31-2-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн дунд үеэс зарим нутгаар бороо орж сэрүүснэ
Энэ долоо хоногийн дунд үеэс зарим нутгаар бороо орж сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

- Хугацааны дунд үеэс баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж сэрүүн байна -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-2нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 31-2-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28,3-нд ихэнх нутгаар дулаан байх ч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.



Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-31-нд зарим газраар, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 1-2-нд салхи баруун хойноос 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.1-2-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 28-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-3нд ихэнх нутгаар бороо, Хэнтэй уулсаар хур тунадас орно. 28,2-3-нд салхи баруун хойноос зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 29-30-нд нутгийн баруун хэсгээр, 31-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 20-25 хэм хүрч дулаарна. Хугацааны эхэн ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 30-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-2-нд зарим газраар, 3-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 1-3-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-9 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Хуваалцах