Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд жиндүү хүйтэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд жиндүү хүйтэн байна
Энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд жиндүү хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд жиндүү хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар цас, 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 15-наас хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 13-нд нутгийн өмнөд хэсгээр цас, 14-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 14-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 7-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 16-наас хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 12-нд зарим газраар бага зэргийн цас, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

Хуваалцах