Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос 2018 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос 2018 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэр нутгийн баруун ба өмнөд хэсгээр цас орж,
цасан шуурга шуурна -

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 23-24, 27-нд зарим газраар, 25-26нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 22-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 25-26нд нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөд 5-10м/с. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 22, 24-27 нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар, 27-28 нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.


















