Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 2 дугаарр сарын 5-аас 2018 оны 2 дугаар сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 2 дугаарр сарын 5-аас 2018 оны 2 дугаар сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна -

Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 8-нд зарим газраар, 9-11-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 7, 10-11нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-9нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. 8-9-нд зарим газраар салхи баруун хойоос 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. 7, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 6,10-нд нутгийн зүүн хэсгээр, 8-9нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар,10-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.


















