Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Төвийн аймгуудын нутгаар: 21,27-нд зарим газраар, 22,26-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо хур тунадас, уулархаг нутгаар цас орно.
Мэдээллийн алба

2015 оны есдүгээр сарын 21-ээс есдүгээр сарын 28-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны дунд үеэр тариалантай нутгаар нойтон цас орж хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 22,24-нд нутгийн баруун хагаст, 23,25-27-нд зарим газраар бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд дулаан байна. Цаашдаа хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 21,27-нд зарим газраар, 22,26-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи хойноос 5-10м/с, 23-24 нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 21, 23-24-нд хүйтэрч Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар, 22,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 23-24 нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороон шуурга шуурна. 21-22, 24-25-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 13-18 хэм дулаан байна.

21-нд зарим газраар бороо орно. Салхи баруун хойноо 5-10м/с, 21, 23-24, 27-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороогоор шуурна. 21-24-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Тариалангийн бүс нутгийн 2015 оны есдүгээр сарын 21-нээс 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Төвийн бүсийн тариалантай нутгаар: 21, 22, 27-нд зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 23-24-нд нойон цас орно. Салхи хойноос 5-10м/с, 23-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. 21, 23-24-нд хүйтэрч шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 хэм өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 21,24-нд ихэнх нутгаар, 22, 25-нд Дорнодын зүүн хэсгээр, 27-нд Хэнтийн нутгаар бороо уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 23-24нд зарим газраар түр зуур 16м/с хүрч зөөлөн шуурна. 21-22, 24-25-нд сэрүүсч шөнөдөө 2 градус дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 13-17 хэм дулаан байна.
Анхааруулга: энэ сарын 23-24-нд бороо нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байна.


















