Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 13, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2015 оны аравдугаар сарын 12-оос аравдугаар сарын 19-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ-


Баруун аймгуудын нутгаар: 13, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар, 15-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 3-8 хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 15-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар өдөртөө дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, 15-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с,15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Хуваалцах