Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
23-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2015 оны 11-р сарын 23-наас 11-р сарын 30-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Ойрын 2 хоногт хүйтний эрч чангарна-

Баруун аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Цаашдаа хүйтний суларч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хагаст, 24,28-нд зарим газраар цас, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 23-25-нд Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар, 27-28нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 24,28-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 23-25-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар хүйтний эрч суларна.


















