Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Алтай, Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны дөрөвдүгээр сарын 18-наас дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ -20, 21-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхилж, шороон шуурга шуурна-Баруун аймгуудын нутгаар: 18-нд Алтай, Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 23-24нд Алтайн уулсаар түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 11-16 хэм дулаан байна. 23-24-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ.Төвийн аймгуудын нутгаар: 18-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. 24-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурна. Салхи 20-21-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нд бага зэрэг хүйтэрнэ.Зүүн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно, салхи түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 21-22 нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 11-16 хэм хүрч дулаарна.Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 20-21, 24-25нд зарим газраар үе үе 14-16м/с хүрч түр зуур шороогоор шуурна. 18-19, 21-22-нд шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 13-18 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм хүрч дулаарна. Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах