Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Есдүгээр сарын 1-нд зарим газраар, 2-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 29-1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Энэ 7 хоногт бороо хур тунадас орж сэрүүснэ-


Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 1-нд зарим газраар, 2-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 29-1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29, есдүгээр сарын 2-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 3-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-4-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 30-1-нд уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан,байна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29-30-нд зарим газраар, 31-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 31-2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхний хагаст нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Хуваалцах