Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. 8-9-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Мэдээллийн алба

2016 оны есдүгээр сарын 06-наас есдүгээр сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Ойрын хоногт нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байна-

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. 8-9-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 6-7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнхдээ зүүн өмнөөс 4-9 м/с. 6-7-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 6-8-нд зарим газраар, 9-11нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 6-7нд нутгийн зүүн хэсгээр, 9-10-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар 9-12 м/с. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 18-23 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.


















