Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт болох зарим үйл явдлын тойм

Дэлхийн таван тивд нийт 260 мянган удирдагч, манлайлагчдыг эгнээндээ нэгтгэсэн, 20 жилийн түүхтэй "Дэлхийн манлайллын чуулган" манай улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт болох зарим үйл явдлын тойм
Энэ долоо хоногт болох зарим үйл явдлын тойм. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


Дэлхийн таван тивд нийт 260 мянган удирдагч, манлайлагчдыг эгнээндээ нэгтгэсэн, 20 жилийн түүхтэй "Дэлхийн манлайллын чуулган" манай улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулганы талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны 11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 99207345, 300995


Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандорж Монголын Нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа нэгэн. Тэрбээр "Хайраар зөөлөрдөг хорвоо" анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-ны өдөр "Монгол бөхийн өргөө"-нд хийхээр болсон. Тус тоглолтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд болох юм байна. Утас: 94998070, 89998070, 96998070, 98988070


ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Архивын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй телевизүүдээс тус бүр нэг зураглаачийг хамруулсан сургалт семинарыг 2015 оны 10 дугаар сар 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт семинар 2015 оны аравдугаар сар 28-нд 13.00 цагаас Архивын Ерөнхий газарт болно. Утас: 70105652


"Монгол байгаль дэлхийд ганц" ТББ-аас "Гацууртын орд ба Шантаажлагчид" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хэвлэлийн бага хурал маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны 12.30 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд болох юм. Утас: 88399999.


Удахгүй тохиох "Үндэсний өгөх өдөр"-ийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн сан, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран хүнд хэлбэрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 10 ээжийн жижиг бизнес эхлүүлэхийг дэмжиж, Монгол Улсын анхны тэргүүн хатагтай, МОНЭС-гийн Тэргүүн Ш.Цэвэлмаагийн нэрэмжит "Төр түшилцэж яваа төвшин сайхан бүсгүйчүүд" хөрөнгө босгох VIP цэнгүүнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус цэнгүүн аравдугаар сарын 30-нд болох ажээ. Утас: 77119991, 99830562


"Дэлхийд өрсөлдөх Монгол хүн" болон "mm+BRANDING=MM" гэсэн сэдвүүдээр сонирхолтой лекц 2015 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагт Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах юм байна. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, "UFC Групп"-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар лекц уншина. Утас: 88094380, 88694547

Хуваалцах