Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 06-наас 8 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 06-наас 8 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Ихэнх хугацаанд түр зуурын бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна-

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 7, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 8-9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7-нд зарим газраар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 7, 10-нд ихэнх нутгаар, 8,12-нд зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр,11-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 8-нд ихэнх нутгааар, 9-нд хойд хэсгээр 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм байна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 7, 9-10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-9-нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 7, 10-11-нд хойд хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм дулаан байна.


















