Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 9 дүгээр сарын 10 ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 9 дүгээр сарын 10 ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр бороо, Алтай, Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи 4,8-нд зарим газраар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 4-6, 9-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэмхүйтнээс 4 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-5, 9-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-6-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 5-6-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 5-6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-7-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.


















