Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Энэ сарын 25-26 нд баруун ба төвийн аймгууд, 27-28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 25-26 нд ихэнх нутгаар, 27-28нд нутгийн зүүн хэсгээр, 29-30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 25, 29-нд нутгийн баруун хэсгээр, 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25 нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29 нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















