Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Төв, Зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 03-нд ихэнх нутгаар, 04-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 03-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд газар тариалангийн нутгуудаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-4-нд шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 16-21 хэм дулаан байх боловч 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 4-5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1-3-нд шөнөдөө 1-6 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


















