Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- 10 дугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -


Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-24нд зарим газраар 16-18 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-27нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр цас орно, 27-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи 24-нд зарим газраар 16-18 м/с, 25, 27, 28-нд хойноос 12-14м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 22-23-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 24-нөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.



Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 22, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 27-28-нд зарим газраар цас орж, салхи 25-28-нд түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 23-24 нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, 25-наас хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 25, 27-28нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Арц Богдын хоолойгоор, 24-25-нд ихэнх нутгаар 18-20м/с, 27-28-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 23-24-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 25-наас хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Хуваалцах