Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Шинэ сарын эхээр цас орж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 29, 11 дүгээр сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хэсгээр, 11 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 29,31-нд Алтайн уулсаар, 1-2нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 29-31нд ихэнх нутгаар дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 30-нд Хангай уулсаар ялимгүй цас орно. 11 дүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1,4-нд зарим газраар 7-12м/с, 2-нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 29-1-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм хүрч дулаарна. 2-ноос хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Арванннэгдүгээр сарын 2-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11 дүгээр сарын 3-нд зарим нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 2-3нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 30-2нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм хүрч дулаарна, 3-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 3-нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-1-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 2-3нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-15 хэм хүрч дулаарна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна


















