Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 26-ныг хүртлэх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 26-ныг хүртлэх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эцсээр хүчтэй салхи шуургатай цаг агаар тогтворгүй болно -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 19-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24нд Алтайн уулсаар 14-16м/с, 25-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. 19-21нд Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 22-24нд хүйтэн суларч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 25-нд хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 22-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. 25-нд зарим газраар цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 19-21-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 22-ноос бүх нутгаар хүйтний эрч суларч 23-24-нд тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 21-22нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11м/с. 19-23нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 24-25нд хүйтний эрч суларч тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 20, 22-нд зарим газраар ялимгүй цас орно. 25-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 22-24нд Арц Богдын хоолойгоор 9-14м/с, 25-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларч 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


















