Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байна -

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 2-нд зарим газраар, 29-нд нутгийн өмнөд, 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн баруун хэсгээр, 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 29-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Хуваалцах