Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, салхи шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх болон Идэр голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 30-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 30-наас дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 29-30-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 26-30-нд хүйтэрч шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөндөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 31-нээс дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 28-30-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 27-29-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


















