Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Хур тунадас: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,
Мэдээллийн алба

2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар сэрүүхэн байх төлөвтэй байна.
Хур тунадас: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи: 11, 12-нд Алтайн салбар уулсаар, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


















