Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Хур тунадас: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2022 оны 04 дүгээр сарын 18-наас 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, салхитай байх төлөвтэй байна.

Хур тунадас: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар, 24-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 19-нд зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22,23-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 18-19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 20,24-нд Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Хуваалцах