Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2022 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 06-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хур тунадас: 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-р сарын 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байн

Хуваалцах