Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, хур бороо багатай байх боловч хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Мэдээллийн алба

2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, хур бороо багатай байх боловч хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Хугацааны эхээр секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 5, 6-нд зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар халуун, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


















